Эдийн засаг
•Sainjargal
•10-р сар 14
Эдийн засаг Н.Энхбаяр: 2024 онд үрэлгэн төслүүд хөрөнгө зарцуулья гэж байхаар цалин нэмэх бүрэн боломж байжээ

Багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 830,0 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж тооцоолжээ. 

Одоо ирэх 2026 оны төсвийн төслийг УИХ-д хэлэлцэж эхэлсэн тул Төсвийн Байнгын хороо болон бусад байнгын хороод энэ шаардагдаж буй эх үүсвэрийг гаргахын тулд иэрх оны төсөвт тусгагдсан ийм хэмжээний зардлын хэмнэлтийг хийх, танах шаардлага үүсч байна.

Өнгөрсөн онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, 2024 оны төсвийн тодотголд тусгагдаж байсан нэг төсөл болох Засгийн газрын нэгдсэн байрны шинэ барилгын төсөвт өртөг нь 676,3 тэрбум төгрөг байжээ.

Хэрвээ тухайн үед Засгийн газар, Эрүүл мэндийн яам, БСШУЯ болон МҮЭ-ийн удирдлагууд ийм үрэлгэн төслүүдэд хөрөнгө зарцуулья гэж хэлэлцэн баталж байхын оронд багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлье гэсэн саналаа гаргаж хэлэлцүүлсэн бол аливаа хэмнэлт, таналт хийхгүйгээр шийдэх бүрэн боломжтой, хөрөнгийн эх үүсвэрэй байжээ!











Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!