УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн асуудлаар мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд бүлгээс гаргасан шийдвэр нь улс төрийн шийдвэр байна.” мөн 7.1.4-т Бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулна”. гэж заасан Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан. Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд нь дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа. Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно. Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!