...
...
Улаанбаатар
Sainjargal
9-р сар 29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгоно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгоно

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барин, орц, гарцыг нэмэгдүүлнэ. Тодруулбал, хүйтрэхээс өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд буюу Маршал таун хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд орж, гарах хоёр хаалга нэмж барих юм. 

Мөн цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө дурсгал, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байхыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулахаар төлөвлөж байна. Ташрамд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд 15 га орчим талбайг амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар “Ханталст” ХХК эзэмшдэг. Үүнээс 11 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй юм. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ханталст” ХХК-ийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!