“MININGWEEK&MINEPRO-2025” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "MiningWeek&MinePro-2025" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 32 компани оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Уул уурхайн 7 хоног нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож олборлож буй бүтээгдэхүүний чанар, борлуулж буй нүүрсний үнэ, тээвэр, худалдан авалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн мэдээллийг нээлттэй танилцуулж байна.
Уул уурхайн салбарын үзэсгэлэн,чуулга уулзалт 2025 оны 09 сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж буй "Mining week & Minepro-2024" арга хэмжээг зорин ирж Эрдэнэс Монгол нэгдлийн асарт зочилж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!