...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 05

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээмониторингийн газраас Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагатөлөөллийг оролцуулсан уулзалтыг өнөөдөр (2025.09.05) зохион байгууллааУулзалтаар хуультогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтайлан мэдээлэл, илтгэлийг шаардлагад нийцүүлэн бэлтгэж цаглаврын дагуу ирүүлэх асуудлыг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тайлан, илтгэл, мэдээлэл болон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг цаглаврын дагуу ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж буйг танилцуулсан юм.  Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэх ёстой ч Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2-оос бусад нь хуулийн  цаглаварт багтаан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт  ирүүлээгүй байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа  байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл ирүүлэхэд анхаарах асуудлын талаар болон төлөвлөлтийг үр дүнд суурилан хийх, тайлагналтыг оновчтой бичих, хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлалын талаар  зөвлөмж өгч, өмнө ирүүлсэн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн байгууллага тус бүрээр анхаарах асуудлыг танилцуулав.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Г.Цэрэнжаргал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байгаа аргачлалын талаар мэдээлж, уг төлөвлөлтийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулан үндэсний болон салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээс санал авч, тусгаж буй талаар дурдсан юм. Түүнчлэн "Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал", "Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим", "Байгууллага, салбарын онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийн аргачлал", "Үр дүнгүүдийн уялдаа холбоо" зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Санхүүгийн зохицуулах хороо, Ёс зүйн хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа нар арга зүйн зөвлөгөө, тайлбар мэдээлэл өгч, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!