БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

МУ-ын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, БНСУ-ын Жолланам аймгийн Захирагч Ким Ён Рук нар үзэглэв.
Уг санамж бичгийн хүрээнд талууд харилцан ашигтай, тэгш байдлын зарчимд үндэслэн худалдаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ой, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах юм.
Ташрамд, Монгол Улс, БНСУ хооронд 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 35 дахь жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж буй, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!