МАН-ын Их хурлыг гацаах сонирхол хэнийх вэ

МАН-ын дэргэдэх “Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж дараах мэдэгдлийг хийсэн бөгөөд энэ үеэрээ тэрбээр “Улс төрийн намын тухай хуулиар бүх намууд Их хурлаа хуралдуулж, намын дүрэм, зорилго чиглэл, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх ёстой байсан. Харамсалтай нь, манай намын Их хурал тодорхойгүй шалтгаанаар хуралдахгүй хойшилж байна. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд намын Их хурлаа хуралдуулахгүй, тодорхойгүй байдалд орж байсан түүх байхгүй. Үүнээс хамаараад сонгогчид, намын гишүүдийн зүгээс МАН-ын удирдлагад итгэл алдрах нөхцөл байдал үүслээ. Иймд ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, Бага хурлаа зарлах, Бага хурлаасаа ажлын хэсэг байгуулан намын Их хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Намын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалах, хийсэн, үйлдсэн хууль бус үйлдлүүдээ замхруулах байдлаар хойшлуулж байна уу гэсэн хардлага байна. Тиймээс МАН-ын гишүүд дэмжигчид, жирийн гишүүдийн холбооноос МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хандан есдүгээр сарын 6-ны өдөр хариу өгөхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн дунд МАН-ын Их хурлыг гацаагч нь хэн бэ гэсэн асуулт үүсэв. Ямартай ч хэн ч байсан тэрхүү гацаагчийн ашиг сонирхол нь албан тушаалын наймаа, хууль бус үйлдлээ халхлах гэсэн давхар давхар ашиг сонирхлоос улбаатай бололтой.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!