ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын базаа хамгаалсан хилэн ИЗНН-ыг засгаас гаргахад хүргэв үү

Хамтарсан Засгийн газрын хаалга үүдийг төнхөх бүү хэл дэлбэ татаад хаячих хүсэл АН төдийгүй МАН-ын улстөрчдийн ойрын зайны мөрөөдөл гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг улс төрийн халуун үйл явдал, учрал тохиолууд батлах бөгөөд энэ удаад Иргэний зориг, ногоон намыг Засгийн газраас гаргах замаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг чөлөөлж авах нэр бүхий улстөрчдийн хүсэл мөрөөдөл биелэхэд ойрхон ирсэн бололтой.
Учрыг тодруулбал, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатарт уурласан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сайдын хилэн тус яамны Төрийн нарийн бичгий даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Т.Золбаярыг жинхлэх асуудлыг хойшлуулж, өөрийн хүнийг зүтгүүлэхэд хүргэсэн байна. Харин ЗГХЭГ-ын даргын уур хилэнгийн тухайд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар түүний баз болох УИХ-ын гишүүн асан Д.Батцогтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлснөөс үүдэлтэй аж. Д.Батцогтын хувьд С.Одонтуяа сайдын үед томилогдсон бөгөөд яамны ажил албанд төдийлөн хариуцлага хүлээж оролцдоггүй нэгэн байж. Иймд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын “Төрийн нарийн бичгийн даргаа томилуулж чадахгүй сайд, намын дарга гэж байснаас Засгийн газраас гарчихсан нь дээр” гэдэг үг оргүй хоосон аман уншлага биш л болов уу, энэ удаад.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!