...
...
Эдийн засаг
Sainjargal
8-р сар 22

Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хагас жилийн ажлаа дүгнэлээ

Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хагас жилийн ажлаа дүгнэлээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөнийг 2025 оны 08 дугаар сарын 22-нд гурав дахь жилдээ ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгууллаа.Энэ удаагийн зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн болон ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажлуудаа хэлэлцлээ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнчлэн улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байнаХарин 2025 оны эхний хагас жилийн байдлаар уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийн дагуу тус нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр Хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөж байна.Зөвлөгөөний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын дундаж гүйцэтгэл 49 хувь байгааг анхаарч, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, улсын цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангах, үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, тэсрэх бодис зэрэг технологийн материалын нөөцийг хүрэлцээтэй хэмжээгээр бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудад үүрэг болгов.Мөн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувиар төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, улсын төсөв, ҮБС-д үр өгөөжтэй, үйлдвэржилтийг дэмжсэн байх ёстой гэсэн бодлого баримталж ажиллахаа онцлоод өртөг зардлаа бууруулан, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох санал зөвлөмжүүдийг өглөө.

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!