...
...
Улаанбаатар
Sainjargal
6-р сар 12

“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо

“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг танилцуулах, хяналт шинжилгээ, үнэлгээний арга аргачлалыг зөв ойлгож хэрэглэх, төрийн албан хаагчдыг  арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон НЗДТГ хамтран өнөөдөр “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 


Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан 225 албан хаагч оролцов. Сургалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах референт Д.Отгон, ахлах референт М.Баярмаа, ахлах референт Д.Бумбаажав нар удирдан явууллаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!