Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ нь онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдтэй өнгөрсөн 2 сарын хугацаанд нийт 8 удаагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Эдгээр уулзалтаас гарсан санал, шийдэл, үр дүнг нэгтгэн танилцуулах хаалтын хурлыг өнөөдөр /2025.05.01/ 09:00–12:00 цагт “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.