...
...
Улаанбаатар
Sainjargal
10-р сар 17

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дууслаа

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дууслаа

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн хийгдэж дууслаа. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь эмчилгээ үйлчилгээний 15 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой 2 ариун цэврийн өрөө, энгийн 2 ариун цэврийн өрөөтэй, авто зогсоолтой 2 давхар барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Элсэн морьт” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!