...
...
Улаанбаатар
Sainjargal
10-р сар 15

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны авто замд аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийж, Нарны гүүрийг хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!