"СОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨДРҮҮД 2024" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2024 оны 8 дугаар сарын 30-ээс 9 сарын 1-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Төв талбайд 3 хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хоол хүнс, Гоо сайханы үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ.
Энэ үеэр Солонгосоос хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болох юм. Түүнчлэн
· Солонгос үндэсний бүжиг, таэквондогийн хамтарсан тоглолт
· K-POP бүжгийн тоглолт
· Гудамжны бүжгийн үзүүлбэр
· “OPEN MIC” тэмцээн
· Хурдан идэх тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Дашрамд сонирхуулахад зохион байгуулагчдын зүгээс энд хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ-руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!