...
...
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 14

"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилнэ

"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилнэ

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль 2024 оны наймдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдах юм.

Тус наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобус өглөө 07:00 цагаас 22:00 цагийн хооронд “Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл” гэсэн чиглэлд үнэгүй үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадам нь хүн, байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!