...
...
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 01

Хатагтай Жун Сук Пак Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүллээ

Хатагтай Жун Сук Пак Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрбээр “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу "DX" үеийн зорилтот бүлгийг хамруулах, ухаалаг хотын загвар, төслүүдийг хөгжүүлэн дэмжих зорилготой” гэлээ.

Ташрамд, хатагтай Жун Сук Пак монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Дэ Жангум” кинонд их хатны дүрийг бүтээж байжээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!